Сайн байна уу? Танд дараагийн нууцаа дэлгэж байна.
Өмнө нь хэл сурч байхдаа та өнөөдөр нэг дүрэм, маргааш нэг дүрэм,
нөгөөдөр шинэ сэдэв гэх мэт маш хурдтай сурдаг. Хэсэг хугацааны дараа та
мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг, үзсэн сурснаа амьдрал дээр
хэрэглэх гэхээр аль нь юу билээ гээд төөрөлдөөд хэрэглэж чаддаггүй.
Тэгэхээр та зөв, шууд ярьдаг болохын тулд өөрийн сурсан ойлгосноо
байнга давтах ёстой. Өөрөөр хэлбэл дахин дахин сонсох буюу давтан сонсох
хэрэгтэй. Аль болох олон сонсоно, төдийн чинээ сайн тогтоож, тэр
хэмжээгээр та сонссон бүхнээ өөрийн болгож авна.
НУУЦ №4 юу вэ гэвэл ДАВТАХ БУЮУ ГҮН ГҮНЗГИЙ СУРАЛЦАХ юм.
Танд дахин сануулахад:
· Нууц 1: Нэг Сэдвийг Дагнан Сонсох
· Нууц 2: Дүрэм Үзэхээ Болих
· Нууц 3: Унших Сонсохыг Зэрэгцүүлэх (үүний 80-90% нь зөвхөн сонсох дасгал байна)
· Нууц 4: Давтан Сонсох (сонсож байгаа зүйлийнхээ 95%-ийг шууд ойлгодог болтол сонсох ёстой)
Бүгд маш амархан дүрэм. Хурдан ярьж сурахын тулд НҮДЭЭРЭЭ БИШ
ЧИХЭЭРЭЭ сурах ёстой гэдгийг та харж байгаа байх. Ердөө л сонсох. Сонсох
бол ярьж сурах үндсэн түлхүүр.
Үргэлжлэлийг http://gegeen.wordpress.com/