Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар хоёр аймгийн гурван суманд халдварт боом өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт, мөн Түнэл сумын хоёрдугаар багийн нутаг Үертийн тагийн ногоон булагт халдварт боом өвчин гарсан тул хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж буй аж. Түүнчлэн Төв аймгийн Батсүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутагт гарсан боом өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилсэн хэвээр байгаа юм байна.
Тэгвэл дээрх халдварт өвчинтэй холбоотойгоор Галт сумын Зүрх багийн нутагт тогтоосон байсан хорио цээрийн дэглэм, Булган аймгийн Бүрэгхангай сумын хоёрдугаар багийн нутагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг сумын Засаг даргын захирамжаар тус бүр цуцалжээ.
Г.Дарь