“Зам” удахгүй дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

“Зам” удахгүй дэлгэцнээ

Хүмүүсийн гаргадаг болгоомжгүй алдаа, үйлдлээс болж ямар их хохирол гарч болохыг, хууль дүрэм зөрчсөний улмаас ямар үр дагавар гардаг, цагдаагийн алба хаагчын ажил, амьдрал зэргийг олон талаас нь харуулсан “Зам” уран сайханы кино удахгүй нээлтээ хийнэЗам тээврийн ослоор жилд маш олон хүн амь насаа алдаж , олон зуун аав ээж, ах дүү, алаг үрс өнчирч үлдсээр байна. Ихэнх улс орнуудын хүмүүс зам тээврийн осол гэмтлийг өдөр тутам тохиолддог жирийн үзэгдэл мэт хүлээн авдаг. Гэтэл тийм биш. Маш их сэтгэл санааны болоод эрүүл мэнд, эд материалын хохирол учруулж байдаг. Үүнийг урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэж байгаа гэдгээрээ онцлог юм.

“Зам” уран сайханы киноны ерөнхий продюссероор Дархан–Уул аймгийн ЗЦТ-ийн ахлах байцаагч, ахлах дэслэгч П.Ганхуяг, мөн Б.Мягмаржав нар ажилласан юм.

Харин гол дүрүүдэд Б.Чинзориг, О.Ганбаатар, Б.Өнөрбат нар тоглосон бол дүрүүдэд монгол улсын соёлын гавьяат жүжигчин, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Ш.Цэцэг, Т.Эрдэнэтогтох, Н.Отгонтогос, Ц.Төмөрхуяг олны хүндэтгэлийг хүлээсэн жүжигчид тоглосон байна.

Ерөнхий найруулагчаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Г.Саранчимэг, Ерөнхий зураглаачаар С.Мөнхдалай нар ажиллажээ.

“Зам” уран сайханы киног Цагдаагийн байгууллагын 90, Замын цагдаагийн албаны 75 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд есдүгээр сарын сүүлээс эхлэн нийтийн хүртээл болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж