PC тоглоомын газар хоёр хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

PC тоглоомын газар хоёр хүн нас баржээ

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хажууд байрлах PC тоглоомын газарт буудалцаан болсон тухай иргэдээс мэдээлэл ирсэн тухай бид мэдээлсэн билээ. Уг мэдээллийн дагуу газар дээр нь очиход интернэт, PC тоглоомын үйл ажиллагаа явуулдаг газрыг цагдаагийн бүрэн хамаалалтад аван хэргийн газар дүүргийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ынхан, 10 гаруй шинжээчид ажиллаж байв.

Тус тоглоомын газарт насанд хүрсэн хоёр хүн нас бараад байгаа ба эх сурвалжийн мэдээлснээр хамт тоглож байсан найзыгаа буудаж, амь насыг нь хөнөөгөөд дараа нь өөрийгөө буудсан хэмээлээ. Одоо нас барсан хоёр хүний цогсцыг авч явахаар шүүх эмнэлгийн машин хэргийн газарт ирээд байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж