Стивен Содерберг тэтгэвэрт гарах болоогүй

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Стивен Содерберг тэтгэвэрт гарах болоогүй

“Оскар”-ын шагналт кино найруулагч Стивен Содерберг кино урлагаа орхино гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Найруулагч энэ талаар "Ийм үнэмшилгүй яриа сонсч байгаагүй” гэж Венецийн кино наадмын үеэр тайлбар хийсэн ажээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын нэгэн радиод өгсөн ярилцлагадаа дахин хоёр кино бүтээх болно гэж мэдээлж байсан юм. Венецийн кино наадмын дэлгэцийн шилдэг бүтээлийн “Алтан арслан”-гийн төлөө өрсөлдөж буй “Contagion” хэмээх кино түүний сүүлчийн бүтээл гэсэн яриа гарсан ажээ. Стивен Содерберг “Observer”-т өгсөн ярилцлагадаа "Би шинэ, гайхалтай санаа олохын тулд түр амрахыг хүссэн. Түүнээс кино урлагийг орхих болоогүй” гэжээ. 1989 онд Стивен Содерберг  26 настайдаа “Секс, худал хуурмаг” киногоор Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналыг хүртэж байсан билээ. Киноны гол дүрд тоглосон Энди МакДоул ч эндээс алдрын оргилд хүрэх замаа нээсэн аж. Харин 2001 онд киноны ертөнцөд жинхэнэ дуулиан болсон “Эрин Брокович” “Траффик” зэрэг киногоор тэрбээр “Оскар”-ын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшиж байсан юм. 

Н.Энх 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж