Энэхүү наадам нь 48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн, 4-7 минутын богино хэмжээний кино бүтээдгээрээ онцлог юм. Тиймээс ч уран бүтээлчдээс жинхэнэ хурд, уран сэтгэмж шаарддагаараа онцлог юм. Түгээр зогсохгүй дэлxийн 103 хотын уран бүтээлчидтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх боломжийг энэ кино наадам олгодог билээ.
Дашрамд дурдахад, “48 цаг кино наадам” өнгөрсөн жилийн есдүгээр сарын 9-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа болж 22 баг оролцсоноос “iCity” студийн продюсер Ч.Хоролдоржийн “Зүүд” шинжлэх ухааны уран зөгнөлт бэсрэг кино наадмын тэргүүн байрын шагнал хүртэж, АНУ-ын Майами хотноо болсон Олон улсын наадамд оролцсон юм. Манай бүтээл Америк, Европ, Ази, Африк, Австралийн 80 гаруй хотын 3,500 гаруй баг оролцсон эл наадмын шилдэг 16-д багтаж, Канны олон улсын кино наадмын “Бэсрэг киноны булан”-гийн үзлэгт оролцож сайхан амжилт авчирч байв. Монгол залуучууд анхны наадамд сойсон анхныхаа бүтээлээр ийнхүү нэр хүндтэй наадмын шилдэгт тооцогдсон нь монголын киночид дэлхийн бусад томоохон наадмаас шагнал хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий даяар цуурайтуулах боломж ойрхон ирсэнийг харуул