Америкийн эдийн засаг таван байраар ухарчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Америкийн эдийн засаг таван байраар ухарчээ

Дэлхийн улсуудын эдийн засгийн жагсаалтад АНУ таван байраар ухарсан үзүүлэлт гарчээ.
Жагсаалтын эхэнд Швейцарь, араас нь Сингапур, Швед улсууд оржээ. Харин Финланд дөрөвдүгээр байрнаас долоо руу шилжсэн байна. Жагсаалтыг баруун, зүүн европийн улсууд тэргүүлсэн бол Герман зургадугаар, Япон ес, Азийн бусад орнууд дундуур жагсчээ.

Их Британи өнгөрсөн жил 12 дугаарт жагссан бол өдгөө хоёроор урагшилсан аж. Хятад улс өмнөх жилийнхийг бодвол бага зэрэг урагшилсан, харин Франц гурваар ухарч 18-дугаар байранд орсон байна.

Мөн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр албаныхан "Эдийн засаг маш тогтворгүй, улс төрийн итгэл суларсан, Засгийн газрын тусламж хангалтгүй" хэмээн мэдээлжээ.

Тус жагсаалт нь гурав дахь жилдээ гарч байгаа бөгөөд олон нийт, гүйцэтгэх байгууллагуудын саналыг үндэслэн гаргадаг юм.

Б.Зол
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж