Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

ОХУ-ын хоккейн шилдэг багийнхны сууж явсан онгоц лхагва гаригийн үдээс
хойш Ярославлийн онгоцны буудлаас хөөрөөд удалгүй осолдож хөлгийн
багийнхан болон зорчигчид нийлсэн 43 хүн амь насаа алдсан эмгэнэлт явдал
гарсан билээ. 

ОХУ-ын хоккейн шилдэг тамирчид цаг бусаар амь насаа алдсанд Монгол Улсын
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевт
эмгэнэл илэрхийлж захидал явуулав. Тэрээр эмгэнэлийн захидалдаа, “Эрхэм
хүндэт Дмитрий Анатольевич, ОХУ-ын хоккейн лигийн "Локомотив" клубын
тамирчдын сууж явсан онгоц Ярославль хотын ойролцоо осолдсоны улмаас
олон хүний амь нас үрэгдсэн тухай эмгэнэлт мэдээ биднийг цочирдууллаа.
Энэ ослоор дэлхийн спорт сонирхогч олон сая хүний сэтгэл зүрхийг
эзэмдсэн ОХУ болон бусад орны шилдэг хоккейчид харамсалтайгаар амь
эрсдэж, спортын ертөнцөд хүнд гарз учирсанд Монголын нийт спорт
сонирхогчид гүнээ харамсаж байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс
болон хувиасаа Танд, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд, ойр дотныхонд
болон Оросын нийт ард түмэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж