Сүхбаатар дүүргийн VI хороо буюу МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн баруун талд байрлах PC тоглоомын газарт, өнөө өглөө буун дуу гарсан байна. Одоогоор хэргийн газар дүүргийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ынхан, 10 гаруй шинжээчид ажиллаж байна. Уг газрыг цагдаагийнхан хамгаалалтад аваад байгаа аж. Иргэдийн хэлж буйгаар PC тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэд буудалцаж, нэгийгээ барьцаалсан байж болзошгүй гэх мэдээллийг өглөө. Хэргийн газрыг цагдаагийнхан битүүмжилсэн тул энд нэлээд ноцтой хэрэг гарсан хэмээн иргэд мэдээлж байна.
С.Отгон