П.Баттөр киноны урилгад дарагджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

П.Баттөр киноны урилгад дарагджээ

“Монголчууд бид нэгдэн нийлсэн үедээ хэний ч дор орохгүй хүчтэй, хамгийн агуу түүхтэй улсын үр хойч юм шүү” гэдгийг харуулахыг зорьсон “DOZ” интертайментийн бүтээл “Хөх толбот хүмүүс” кино ирэх 10 сард нээлтээ хийнэ. Киноны үйл явдлын 90-иод хувь нь Франц болон ХБНГУ-д өрнөх бөгөөд тус улсын театрын алдартай жүжигчид туслах дүрд тогложээ. Гол дүрд нь төрийн шагналт, МУГЖ Ц. Төмөрбаатар, УДЭТ –ын жүжигчин П. Баттөр, жүжигчин Т. Эрдэнэбаяр/Дэндэв/ нар тогложээ. Хятадын ард түмнийг дуу хуураараа уяраасан Уудам хүү төрийн шагналт, МУГЖ Ц. Төмөрбаатарын бага насны дүрд тоглосон байна. УДЭТ-ын жүжигчин П. Баттөр “Хөх толбот хүмүүс” киноны зураг авалттай Франц улсад явж байгаад “Кино код” нэвтрүүлгийн “Ганган Төгс” киноны гол дүрийн сүүлийн шалгаруултад орж амжаагүйдээ сэтгэл дундуур байгаа хэдий ч “эх орон гэдэг юунаас ч илүү үнэ цэнэтэй байдаг юм байна” гэдгийг ойлгожээ. Тэрээр “Ганган Төгс” киноноос гадна нэлээн хэдэн кинонд тоглох урилга хүлээн авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж