
Үзэсгэлэнд Хятадын бүх мужийн аялал жуулчлалын байгууллагуудаас гадна Япон, БНСУ, ОХУ-ын Чита, Монгол Улс талбай аван эх орноо Хятадын жуулчдад сурталчлав. Монгол Улсаас БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын үндэсний төвийн ажилтнууд оролцон сурталчилгааны материалуудаа тарааж, Монголын аялал жуулчлалын онцлогийн талаар мэдээлэл өглөө. Хятадын жуулчдыг татахын тулд Япон, БНСУ-ын Засгийн газраас урт хугацаатай, өргөн хэмжээний компанит ажил зохион байгуулж байгаа нь үзэсгэлэнгийн үйл ажиллагаанаас харагдаж байлаа гэж Аялал жуулчлалын үндэсний төвийн орлогч дарга Н.Молор мэдээллээ.