Зарим нутгаар шөнөдөө -6 хэм хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Зарим нутгаар шөнөдөө -6 хэм хүйтэрнэ

Хөвсгөл,
Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Хэнтий аймгийн газар
тариалангийн нутгуудаар ойрын өдрүүдэд хөрсөн дээр хасах 1-6 хэм хүрч
цочир хүйтрэхийг Ус, цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Мөн ирэх
долоо хоногийн ихээр нийт нутгаар эрс сэрүүсэх аж. Тухайлбал, өнөөдөр
зүүн зүгийн нутгаар, энэ сарын 11-нд баруун болон төвийн нутгийн хойд
хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар хур
тунадас орох төлөвтэй. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын
нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэх юм байна. Харин ирэх долоо
хоногийн сүүлээр дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутгаар өдөртөө 14-19, говийн бүс нутгаар 22-27, бусад нутгаар 17-22 хэм
хүрч дулаарна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж