Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгуудаар ойрын өдрүүдэд хөрсөн дээр хасах 1-6 хэм хүрч цочир хүйтрэхийг Ус, цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Мөн ирэх долоо хоногийн ихээр нийт нутгаар эрс сэрүүсэх аж. Тухайлбал, өнөөдөр зүүн зүгийн нутгаар, энэ сарын 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэх юм байна. Харин ирэх долоо хоногийн сүүлээр дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өдөртөө 14-19, говийн бүс нутгаар 22-27, бусад нутгаар 17-22 хэм хүрч дулаарна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
"Улс төрийн тойм" сонин