“Хойд урсгал”-д хий шахаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

“Хойд урсгал”-д хий шахаж эхлэв

Мягмар гаригаас эхлэн «Портовая» гэх компрессорын станцад “Хойд урсгал” гэх хий дамжуулах хоолойд технологийн хий шахах ажиллагаа эхлэн түүнд Оросын ерөнхий сайд Владимир Путин оролцов.

“Хойд урсгал” гэх хийн хоолойн “алтан” нийлүүлэлтийн гагнуур наймдугаар сарын 19-нд “Портовая” боомтод эхэлсэн юм. Дараа нь хийн хоолойд азотын хийг Германы талаас  шахсан байна. Тэр нь агаар ба байгалийн хийн хоорондын “жийгэвч” нь болох ёстой. Мягмар гаригаас хийн хоолойд шахагдаж байгаа технологийн хий нь Германы талаас шахагдсан азотыг шахан хоолойд зохих хэмжээний даралтыг үүсгэнэ. Тэр нь ирэх аравдугаар сараас хэрэгцээтэй хийг Европт нийлүүлж эхлэхэд тус болох юм. Аравдугаар сарын эхэн гэхэд 27,5 тэрбум шоо метр байгалийн хийг нэвтрүүлэх чадалтай уг хоолойн нэгдүгээр ээлж ажилдаа орно. Ирэх жил мөн имэрхүү хүчин чадалтай хоолойн хоёрдугаар ээлжийг ашиглалтад өгөх юм байна. Долдугаар сарын дундуур уг хоолойн гуравдугаар шугамыг бариулж магадгүй талаар хэлж байлаа. Гэхдээ дараа нь Орос, Герман хоёр энэ талаар тохиролцож чадаагүй нэгэнт ил болсон юм. Канцлер Ангела Меркель энэ талаар “Хэт их импорт Германд хэрэггүй” гэсэн байв. Аажмаар Украинаар дамждаг хийн нийлүүлэлтийг шинэ хоолой руу шилжүүлж эхлэх ажээ. Бүх хийг дамжуулдаг байсан Украины давуутай эрх нь ийнхүү хасагдаж эхэлжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж