”Локомотив”-ын хоккейчид ослоор амиа алдав

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

”Локомотив”-ын хоккейчид ослоор амиа алдав

ОХУ-ын хоккейн лигийн "Локомотив" клубын тамирчдын сууж явсан онгоц Ярославль хотын ойролцоо осолдож, 43 хүн амиа алджээ. Ослоос хоёр хүн амьд үлдсэн ч маш хүнд гэмтсэн байна. Гэрчүүдийн мэдээлж буйгаар нисэх буудлаас хөөрсөн даруй онгоцонд гал авалцсан ажээ. Онгоцонд сууж явсан хоккейн багийнхан Беларуст улирлын эхний тоглолтод оролцохоор зорчиж явсан байна. Амиа алдагсдын зарим цогцсыг Туношна голоос олсон тухай эх сурвалж мэдээлж байна. Амиа алдсан зорчигчдын дунд гадаадын  11 зорчигч байсны дотор Канадын хоккейн багийн дасгалжуулагч Брэд МакКриммон Шведийн тамирчин Стефан Лив нар байсан гэнэ. Ослоос амьд үлдсэн Оросын хоккейчин Александр Галимовын бие 80 хувь түлэгдсэн бол нөгөөг нь багийн гишүүн Александр Сизов гэдгийг тогтоосон байна. Эмч нар хоккейчдын амийг аврахаар ажиллаж байгаа ажээ.

Гэрэл зургуудыг ЭНД
Видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж