Эртний олдворуудыг хамгаалалтад авлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Эртний олдворуудыг хамгаалалтад авлаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэн, Казахстан Улсын Евро-Азийн их сургуулийн Түрэг-Алтай судлалын хүрээлэнгийн хамтарсан судалгааны анги 2011 оны 7-9-р сарын сард Булган аймгийн Баяннуур сумын нутаг, Улаан хэрмийн ойролцоо археологийн малтлага хийж, эртний нүүдэлчдийн язгууртны бунхант булш илрүүлжээ. Маш ховор, нэг доороос бөөнөөрөө илэрсэн иж бүрэн дурсгалт олдвор бүхий бунхант булш нь VII зуунд хамаарах юм.

Улаан хэрмийн ойролцоох нүүдэлчдийн бунхант булшийг улсын хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг тогтоон, сэргээн засварлаж ил музей болгох, цаашид аялал жуулчлалын маршрутад оруулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж