
Аелито Андрэ хэмээх дөрвөн настай Австрали охин Нью-Йорк хотыхныг байлдан дагуулаад байна. Тэрээр үзэсгэлэнгээ Нью-Йорк хотын "Агеро" урланд гаргажээ. Үзэсгэлэн есдүгээр сарын 9-ний өдөр дуусах бөгөөд хоёр сар гаруй хугацаанд олны хүртээл болжээ. Зургууд тод өнгийг хослуулсан хийсвэр сэтгэлгээнийх бөгөөд жижиг тоглоомоор чимснээрээ онцлог. Уран зураг сонирхогчдын сонирхлыг бяцхан зураачийн нас ихэд татаж байгаа гэнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн өдөр л гэхэд 17 зураг зарагджээ. Аелито охин хоёр настайгаасаа эхэлж зурж эхэлсэн гэнэ. Аав, ээжтэйгээ Австралийн Мэлбурн хотод амьдардаг. Бяцхан зураач маань өмнө нь Мэлбурн, Хонгконг хотуудад үзэсгэлэнгээ гаргаж байжээ.