Делид есөн хүн дэлбэрэлтэд амиа алдав

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Делид есөн хүн дэлбэрэлтэд амиа алдав

Энэтхэгийн нийслэл Дели хот дахь Дээд шүүхийн байрны гадна  тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас есөн хүн амиа алдаж, 47 хүн шархадсан талаар тус улсын дотоод хэргийн сайд мэдээлсэн байна. Делигийн эрх баригчид энэ хэрэгт алан хядагч бүлэглэлийг буруутгаж, нийслэл хот террорист халдлагын бай болж байна гэж мэдэгджээ. Цагдаа нарын мэдээлж буйгаар тэсрэх бөмбөгийг Дээд шүүхийн байрны гол хаалганы гадна байрлуулсан байсан гэнэ. Шүүхийн байр хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг бөгөөд хуульч, өмгөөлөгчид болон гэрчүүд байнга холхиж байдаг ажээ. Дели хотод болзошгүй террорист халдлагаас сэргийлж, цагдаагийн нэмэлт хүч хамгаалалтад гарсан гэнэ. Энэтхэгийн санхүүгийн төв гэгддэг Мумбай хотод ч мөн нэмэлт хамгаалалт гараад байгаа ажээ.  Өнгөрсөн зургадугаар сард мөн л Делигийн шүүхийн нэгэн дүүрэгт машинд тэсрэх бөмбөг тавьж дэлбэлсэн хэрэг гарч байсан авч хүний амь хохироогүй юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж