
Австралийн цагдаа нар биедээ тэсрэх бөмбөг зүүсэн гэж 11 цагийн турш хүүхэд барьцаалсан этгээдийг баривчилж, жүжгийг дуусгажээ. Тэрбээр 12 настай барьцаалж, Сиднейн Параматта дүүргийн цагдаа нарыг багагүй сандаргасан ажээ. Цагдаа нар барьцаалагч этгээдийг баривчлахад охин байшингаас паникт орсон уйлсан гарч иржээ. Охинд анхны тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү авч явсан байна. Цагдаа нар харин барьцаалагч этгээдийн биеэс тэсрэх бөмбөг олдсон эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан авч охин маш аюултай нөхцөлд байсныг онцолсон байна. Жүжиг тавьсан этгээдийг цагдаагийнхан байцааж байгаа ажээ. Албаны хүмүүс 52 настай эр урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүйг тогтоосон байна. Энэ хэрэг Сиднейд сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор гарч буй хоёр дахь хэрэг гэнэ. Гурван долоо өмнө өсвөр насны охин мөнгө олохын тулд хуурамч тэсрэх бөмбөг өөртөө зүүсэн хэрэг гарч байсан юм байна.
Н.Энх