Lady Gaga гэнэн хонгор царайлав

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Lady Gaga гэнэн хонгор царайлав

Аймаар стиль, дэндүү гэмээр нүүр будалт, солиотой үсний засалтаар үргэлж фэнүүдээ гайхашруулдаг дуучин Lady Gaga "Harper"s Bazaar” сэтгүүлд энэ удаа огт өөр дүр төрх, янз байдалтай зургаа авахуулжээ. Зэвхий цагаан өнгө давамгайлсан нүүр будалт, цагаан үс түүний фэнүүддээ барьж буй бас нэгэн өвөрмөц бэлэг гэнэ. Тэрбээр энэ тухай “Нүүр будалтын энэ төрлийг би цоо шинэ гэж хэлмээр байна. Тухайн хүн үнэн хэрэгтээ хэн бэ гэдгийг харуулж чадахаар. Би нүүрээ будсан ч будаагүй ч дотоод сэтгэлдээ би хэвээрээ” гэж уг сэтгүүлийн ярилцлагад өгүүлсэн байна. Загвар өмсөгчдийг гэнэн хонгор, цайлган мэт харагдуулдаг энэ нүүр будалт дуучинд ихэд таалагдсан гэнэ. Хэтэрхий туранхай, хөөрхөн хүүхнүүдийн тоонд ордоггүй дуучны өөртөө итгэх итгэл хаанаас төрдөг байна аа гэх асуултад Lady Gaga "Би хүүхэд байхдаа үргэлж гүйж харайж асрагчаа галзууруулах шахдаг байсан. Хувцас ч бараг өмсдөггүй байсан.Би йогоор хичээллэж, хоолны дэглэм барьдаг учраас жингээ сайн хадгалдаг” гэж хариулсан байна. Lady Gaga “Би үзэгчид надаас үргэлж санаанд багтамгүй зүйлс хүлээж байдаг гэж боддог. Тэдэнд зориулж буй гэнэтийн бэлэгт гайхаж байгааг харахад надад таатай байдаг” гэж ярьсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж