
БНХАУ-ын Гуанжоу хотод Монгол Улсын иргэн 30 орчим насны эрэгтэйг хөнөөж, цогцсыг нь усан онгоцны хажууд хаясан хэрэг гарчээ. Энэ мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг баталж байна. Түүнтэй холбогдож хэргийн талаар тодруулахад, “Мансууруулах төрлийн бодис залгин, биедээ тээвэрлэж явсан 30 орчим настай монгол залуу дөрвөн сарын өмнө Хятадад амиа алдсан хэрэг гарсан. Гэхдээ энэ мэдээллийг талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр дэлгэрэнгүй мэдээлэхгүй байгаа. Монгол иргэний амийг хөнөөсөн Хятад иргэнийг тус улсын хууль сахиулах албаныхан саатуулж, цаазын ял оноосон талаар албан тоот манайд ирүүлсэн. Үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
С.Отгон