
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаад байгаа бөгөөд энэ асуудалтай холбоотой шаардлагыг Ерөнхий сайд С.Батболдод одоо 16.00 цагт гардуулах гэж байна. Шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын гишүүд гардуулах болсон аж. Шаардлагад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулсныг өөрчилж, хугацааг багасгах. Оюутолгойн ордод “Эрдэнэт” үйлдвэрийн зэсэнд ногдуулж байгаа шиг татварыг ногдуулах ёстой гэсэн хэд, хэдэн заалтыг тусгасан байна.
Эрхэм гишүүд шаардлагаа Ерөнхий сайд С.Батболдод гардуулсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэлээ.
Г.Дарь