“Discover Mongolia-2011” маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

“Discover Mongolia-2011” маргааш эхэлнэ

“Discover Mongolia-2011” олон улсын чуулга уулзалтыг ес дэх жилдээ Монголд зохион байгуулах гэж байна. Маргааш эхлэх /Есдүгээр сарын 8-9-нд үргэлжилнэ/  чуулганд оролцох гадаадын зочид, төлөөлөгчид өнөөдрөөс Улаанбаатарт ирж эхлээд байна.
Өнгөрсөн жил 1200 гаруй зочид, төлөөлөгчид оролцон компанийхаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж байсан уг уулзалтад  энэ жил мянга гаруй төлөөлөгч оролцох аж. Энэ жилийн чуулга уулзалтад Швейцарийн “UBS” банк, “Credit Suisse”, LSE оролцохоос гадна 90 гаруй компани уул уурхайн дэвшилтэт технологио сурталчилан таниулахаар болжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Тавантолгойн тендерт оролцогч компаниуд ч хүрэлцэн ирэх бололтой.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж