“Ханилснаас илүү амраг”-ийн зураг авалт дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

“Ханилснаас илүү амраг”-ийн зураг авалт дуусчээ

“25 дугаар суваг” телевизийн 15 жилийн ойд зориулан бүтээж буй “Ханилснаас илүү амраг” нэртэй 21 ангит уран сайхны киноны сүүлчийн зураг авалт өнгөрсөн баасан гаригт боллоо. Нээлтээ хийгээд удаагүй “Maxmall” их дэлгүүрт киноны сүүлчийн зураг авалт явагджээ.  Энэ киноны багт ажиллаж буй уран бүтээлчдийн дийлэнх нь бүсгүйчүүд гэдгээрээ онцлог. Кино зохиолыг “25” телевизийн сэтгүүлч Ч.Бүрэнжаргал, П.Дэмбэрэл, найруулагчаар Ц.Энхтуяа ажилласан юм. Кинонд таван өөр мэргэжил, хэв маяг, дүр төрхтэй ч нэг хүсэл тэмүүлэлтэй бүсгүйчүүдийн тухай гардаг. Үе тэнгийн таван найз бүсгүйн амьдралаар шинэ цагийн их хотын хэв маяг, бүтээн байгуулалт, хэрэглээ, өнгө төрхийг илэрхийлэх энэ кинонд  “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, “М Галакси” студийн захирал, жүжигчин Т.Өөдөө, жүжигчин Т.Нарангэрэл, Ө.Болормаа, М.Энхчимэг нар тоглож байгаа.Есдүгээр сарын сүүлчээр үзэгчдийн хүртээл болох уг кино амьдрал бүсгүйчүүдээс юу хүсдэг, харин тэд амьдралаас юуг эрж хайдгийг хариулах гэнэ. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж