Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Энэ долоо
хоногт ихэнх нут­гаар бороо орж, эрс хүйтрэх төлөв­тэй байгааг Ус, цаг
уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Долоо хоногийн
дундуур  Хөвс­гөл, Архангай, Булган, Сэлэнгэ,Төв, Хэнтий аймгийн газар
тариалангийн нутгуудаар хөрсөн дээр хасах 0-5 хэм хүрч, цочир хүйтрэх
учир мал­чид, тариаланчдыг сэрэмжтэй байхыг сануулав. Маргаашнаас
нут­гийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр
хур тунадас унаж, салхины хурд секундэд 5-10 метр хүрэх юм байна. Харин
“Баасан гарагаас эхлэн нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нут­гаар
дулаарна” хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уур­чид хэлж
байна. Энэ долоо хоногт баруун аймгуудын нутгаар үүлшиж, гол төлөв
нутгийн зүүн хэсгээр хур тунадас орох гэнэ. Салхины хурд секундэд 5-10
метр байх аж. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүртэл
хйүтэрч, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө
16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө гурван хэм  дулаа­наас хоёр хэм
хүйтэрч, өдөртөө 11-16 хэм дулаан байх аж. Төвийн аймгуудын нутгаар мөн л
үүлшиж, зарим нутгаар хур тунадас орох юм байна. Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө хасах 4-9 хэм хүртэл хүйтэрч, өдөртөө
3-8 хэм дулаан байх ба бусад нутгаар шөнөдөө гурван хэм дулаанаас хоёр
хэм хүйтрэх төлөв ажиглагджээ. Ха­рин зүүн аймгуудын нутгийн ихэнх
нутгаар хур тунадас орж, салхины хурд  секундэд 7-12 метр хүртэл
ши­рүүсч, шөнөдөө хасах 0-5 хэмд хүрч, цочир хүйтрэх юм байна.

"Улс төрийн тойм" сонин 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж