Манай улс
даяаршлын эринд өөрийн гэсэн үндэсний дархлаатай байх
ёстой. Зан заншил, соёл урлагаа авч үлдэх нь бидний үүрэг. Залуу монгол
гэж ярьдаг манай улсын ихэнх иргэд энэ талаар огт мэдэхгүй байгаа нь
харамсалтай хэрэг санагддаг. Тэртээ тэргүй бидний амьдралд "ҮХЭЛ,
ХАГАЦАЛ" ирж л таарна. Тэр үед хайртай хүнийгээ сүүлчийн замд нь үдэх
зан үйлийг мэдэхгүй, хэн нэгний гарыг харж, ямар юм хийгээд байгааг нь
мэдэхгүй, болох болохгүй, мэдэх мэдэхгүй, дутуу дульмаг заншил хийгээд
суухыг нь зүгээрхараад суумааргүй л байгаа биз дээ.