Алтны үнэ “дээд амжилтаа” эвдсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Алтны үнэ “дээд амжилтаа” эвдсээр байна

Мягмар гаригийн байдлаар дэлхийн зах зээл дэх нэг унци алтны үнэ 1920 ам.долларт хүрлээ. АНУ-ын эдийн засгийн тогтворгүй байдал, Европын орнуудыг нөмөрсөн гадаад өрийн асуудал хувьцааны үнийг бууруулсаар байгаа энэ цаг үед хөрөнгө оруулагчид алтыг хамгийн найдвартай хөрөнгө гэж үзэх болов.

 2007 оны дөрөвдүгээр сараас хойш алтны ханш анх удаа удаан хугацаанд хадгалагдаж байгаа билээ. Английн BNP Paribas-ийн  шинжээч Анна-Лаура Трембле “Дэлхийн эдийн засгийн сүүлийн үеийн мэдээнүүдээс авч үзэхэд нэг унци алтны үнэ дунджаар 2012 онд 2080 ам.доллар, 2013 онд 2020 ам.доллар болж нэмэгдэх хандлагатай. Эдийн засгийн байдал сайжирсан ч алтны ханш огцом унахгүй байх олон шалтгаан бий” хэмээн мэдэгджээ. 

Э. Од
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж