“Рио Тинто” Өмнөд Африк дахь уурхайгаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” Өмнөд Африк дахь уурхайгаас татгалзав

“Рио Тинто” олон улсын уул уурхайн групп Өмнөд Африк дахь “Палабора” зэсийн уурхайн нийт хувьцаагаа худалдахаар болжээ. Тус групп “Палабора”-гийн хувьцааны 57.7 хувийг эзэмшдэг бол Америкчууд 16.8 хувийг эзэмшдэг байна. Тус компанийн нийт хөрөнгө 975 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа ажээ.  Дээрх компаниуд Өмнөд Африк дахь зэсийн уурхайг хамтран эзэмшихээр хангалттай том үйлдвэрлэл биш гэж үзэж байгаа гэнэ. Харин уурхайн соронзон гүрийг олборлох замаар ашиглавал ашигтай гэж мэдэгдсэн байна. “Палабора” уурхайн зэсийн хязгаарлагдмал нөөцөөс шалтгаалан “Рио Тинто” уурхайн эзэмшигчийн эрхээ худалдахаар болсон ч Өмнөд Африкийн Засгийн газар болон ажил олгогчидтой түншлэлээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ. “Палабора” уурхайн 2016-2030 оны үйлдвэрлэлийн нөөцийн судалгаа хийгдэж байгаа авч хувьцааны цөөн хувийг эзэмшдэг америкчууд ч хөрөнгөө татахаар болжээ

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж