Г.Баярмаагийн ялыг хөнгөрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Г.Баярмаагийн ялыг хөнгөрүүлэв

Өвөрмонголын Шилийнгол аймагт нутаг нэгт дөрвөн эмэгтэйг худалдсан Г.Баярмаад холбогдох хэргийг шүүх давж заалдах шатны хурал өнөөдөр өглөө Нийслэлийн шүүхэд боллоо. Өнгөрсөн зургадугаар сарын 14-нд Хан-Уул дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлаас 11 жилийн ял сонссон Г.Баярмаагийн ялыг хөнгөрүүлж, зургаан жил болгох шийдвэр гаргасан байна. Түүнд Эрүүгийн хуулийн 113.3 буюу бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, ашиг олох зорилгоор насанд хүрээгүй хүнийг биеийг нь үнэлүүлсэн, мөн тус хуулийн 124.2 буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгасан юм. Шүүх хуралд ерөнхий шүүгч Б.Сарантуяа, өмгөөлөгчөөр Л.Даваасүрэн нар оролцсон байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж