Дуураймал LV заруулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Дуураймал LV заруулахгүй гэв

Оюуны өмчийн газраас өнөөдөр нийслэлийн зарим дэлгүүрүүдэд шалгалт хийн, “Louis Vuitton” брэндийн дуураймал бүтээгдэхүүн худалдаалж байгаа дэлгүүрүүдийн барааг хураасан байна. Хэдийгээр манай улс төв талбайдаа LV брэндийн албан ёсны дэлгүүртэй болсон ч БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал LV зардаг цүнх, гоёл чимэглэлийн дэлгүүр хотын төвөөр дүүрэн.

Дэлхийн нэр хүндтэй брэндүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг нь хуулбарлан үйлдвэрлэж, зарж борлуулсан тохиолдолд гомдол гарган, энэ мэтээр “устгал” хийлгэдэг ч нөгөө талаас дэлгүүрийнхээ барааг хураалгасан иргэд гомдолтой байна. Ямартай ч дуураймал LV-г дэлгүүрүүдээс чөлөөлөх ажил өнөөдөр олны нэрлэж заншсанаар, “Хүүхдийн 100” болон баруун дөрвөн замын хэд хэдэн дэлгүүрт хэрэгжсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж