
"Standart & Poors" олон улсын рейтингийн агентлаг ОХУ-ын зээлийн рейтингийг баталлаа. Гадаадын валютын өмнө хүлээсэн үүргийн урт болон богино хугацааны рейтингийг "ВВВ+/А-3", үндэсний валютын өмнө хүлээсэн үүргийн урт болон богино хугацааны рейтингийг "ВВВ+/А-2" түвшинд гэж тус тус баталсан байна. Тус агентлагын шинжээчид Оросын нэг хүнд ноогдох ДНБ-ийг 12650 ам.доллар гэж үнэлсэн нь энэ рейтингийн түвшинд байгаа зарим улстай ижил буюу бусдаас нь яльгүй илүү байгаа аж.
Рейтингийн агентлагууд тус улсын эдийн засаг байгалийн хийн үнээс их хэмжээгээр хамааралтай гэж үзэж рейтингийн түвшинг хязгаарлаж байгаа юм. "S&P" өөрийнхөө шинжилгээ судалгаанд Оросын рейтингийг санаатайгаар доошлуулсан гэж хойд хөршийн Сангийн яамны хэсэг шинжээч үзжээ.