үед мэргэжлийн судлаачид төдийгүй, олон нийт, гадны хүмүүсийн сонирхол,
анхааралыг татаж буй нэгэн сэдэв Булган аймгийн Баяннуур сумын нутаг
дахь Улаан хэрмийн “Шороон бумбагар” хэмээх газарт илрүүлэн олсон бунхан, тэндээс гарч буй түүх соёлын үнэт олдвор, эд өлгийн зүйлс юм.
Түүхийн хүрээлэн, Казахстан улсын Астан Их Сургуулийн Түрэг-Алтай
судлалын төвийн хамтарсан археологийн судалгааны анги энэ оны 6-р
сараас эхлэн ажиллаж байгаа аж.
Судалгааны ангийн бүрэлдэхүүн

Тус байгууламж нь 4.2 метр өндөр, сууриараа 25 м диаметр бүхий гэр
хэлбэрийн шороон байгууламж. Судлаачид чанх урд талаас үүдэвчийг нь
илрүүлж, малтлагын ажлыг эхэлжээ.
Үүдэвчний урт 40 орчим м ба хонгилын хоёр талын хананд шавар түрхэж,
шохойгоор өнгөлсөн ханан дээр луу, хэд хэдэн хүн, морь хөтөлсөн хүн,
сүм, олон туг дарцаг, бадам цэцэг, үхрийн толгой зэргийг улаан, хар
хоёр өнгийн шорон будгаар зурсан байсан нь илэрчээ.
Архелогчид бунхны хаалганд тулж үүдийг тагласан чулууг зайлуулахад
дахин хоёр метрийн урттай хонгил гарч иржээ. Уг хонгилын хоёр талын
хананд тахилын сүм байсны нэгийг нь судалж эхэлсэн ба нөгөөх сүмийн
хаалгыг алтаар чимэглэсэн алтан цоожтой модон хаалга аж.
Түүний Өнөөдөр сонинд
өгсөн ярилцлагаас: Судалгааны баг, малтлагын ажил, 2001 онд тус
дурсгалт газрыг илрүүлсэн, тэдний таамаглаж буйгаар энэхүү бунхан нь МЭ
VI-VIII зуун буюу Түрэг улсын үед хамаарах тухай, бунханыг хэрхэн
хамгаалж үлдээх таалаарх мэдээлийг үзэж болохоор аж.
Үүнтэй холбогдуулан 270 мэдээллийн доорхи нэргүй нэгэн сэтгэгдэл миний анхаарлыг татлаа. Тайлбаргүй талвилаа.
« Миний доор
бичсэн зүйлс бол Одоогийн Шинжлэх ухаанд нэгэнт тодорхой болсон зүйлс
юм. Шинжлэх ухааны ололт амжилтыг судлаад мэдчихвэл Тухайн цаг үед нь
байсан мэт л төсөөлөл үүсдэг юм. Угаасаа үүний төлөө л түүхийн шинжлэх
ухаан байдаг юм. Шинжлэх ухаан гэж арвин их мэдээлэлийн сан байна шүү
дээ. Сэтгүүлчид бол мэдлэг бага хүмүүс юм. Үнэндээ Манай Архелогийн
хүмүүс УЙГАРЫН бунхан болохыг мэдэж л байгаа байх. КАЗАКууд бүх мөнгө
санхүүг нь гаргаж байгаа тул Мөнгийг нь авч судалгаагаа дуусгаад Дараа
нь УЙГАРЫН ҮЕИЙН БУНХАН БАЙНА ГЭЖ хэлэх байхаа. МОНГОЛ хүний ов заль
гэж. КАЗАКУУД бүх зардалыг гаргаж байгаа юм билээ. КАЗАКУУД ӨӨРСДӨӨ
Засагаасаа ТҮРГИЙН БУЛШ СУДЛАНА ГЭЖ МӨНГӨ ГАРГУУЛАА БИЗ ЗАЙЛУУЛ ЗОВЛОН
ИХ БИЙ ДЭЭ» ,
За тэгээд хамгийн итэвхитэй олонд мэдээлж буй хүн бол БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр шинэхэн мэдээллийг Твитэртээ
цаг тухайд нь хүргэсээр байна. Бахархмаар ч юм шиг …, боломжоо ашиглаад
баярлалаа гээд хэлмээр байнааааа, болоо ш дээ, бүрээгээ нэг
хангинуулчий…
Язгууртан хүний алтан титэм
Бунханы дотрох эд өлгийн зүйлс болон ханын зургуудыг бэхжүүлэх,
гэмтээхгүй байх талаар онцгой анхаарч Казахстанаас талаас энэ чиглэлийн
хүмүүс ирсэн гэнэ шүү
Энэ төрлийн ханын зургууд урьд өмнө Монгол нутгаас илэрч байгаагүй
ба, миний мэдэхээр Монголын Үндэсний музей, ӨМӨЗО-ны хамтарсан
археологийн судалгааны анги 2005 – 2009 оны хооронд Архангай аймгийн
Хотонт сумын нутаг дахь Өвөр хавцал, Хулхтын ам хундын ам зэрэг
газруудад иймэрхүү төрлийн шороон дов малтан судлаж заримаас нь ханын
зураг илэрч тухайн « Түрэг, Уйгурын үед л хамааруулан үзэж байсан » үед
үзэсгэлэн энэ тэр хүртэл гарч байсан …
Тухайн үзэсгэлэнгийн үеэр авсан фото зураг, сониноос тус
шинжилгээний ангид 2006 онд хулхтын амны малтлагт оролцож ажиллаж байсан
сан.
Үргэлжлэлийг http://monarcheo.blogspot.com/