“Рома” Италийн цомын тэмцээний финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

“Рома” Италийн цомын тэмцээний финалд шалгарлаа

Клаудио Раньеригийн “Рома” клуб өнгөрсөн шөнө “Удинезе”-тэй хийсэн хагас шигшээ хариу тоглолтод 1:0 харьцаагаар ялагдсан боловч Италийн цомын тэмцээний финалд өрсөлдөх эрхтэй боллоо. Эхний тоглолтдоо 2:0-ээр өрсөлдөгчөө хожсон “Рома” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2:1 харьцаатай хожиж, улмаар ирэх сард Олимпийн цэнгэлдэхэд Италийн цомын тэмцээний аваргын төлөө “Интер Милан” клубтэй тоглох юм. Сонирхуулахад, сүүлийн зургаан жилд дээрх хоёр баг тав дахь удаагаа финалд өрсөлдөх гэж байгаа ба өмнө нь хэн хэн нь хоёр удаа ялалт байгуулжээ.
Өнгөрсөн шөнийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Алексис Санчез 81 дэх минутад оруулсан байна. Харин “Интер”-ийн хувьд өнгөрсөн долоо хоногт хагас шигшээгийн хариу тоглолтоо хийж, “Фиорентина”-г 2:0 харьцаатай хожсон билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж