Хоёр ч зам хаалттай байна

Хуучирсан мэдээ: 2011.09.04-нд нийтлэгдсэн

Хоёр ч зам хаалттай байна

Замын цагдаагийн газраас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хоёр ч авто зам хаалттай байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр Эрхүүгийн гудамжны баруун талын орц, гарц болон нийтийн эзэмшлийн зам талбайд сэтэлгээ хийж байгаа тул авто замыг хаажээ. Гэхдээ энэ чиглэлийн авто замыг маргааш 07.00 цагт нээж, тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саадгүй болсон байх аж. Харин Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо 16, 17 дугаар байрны урдуур явсан хороолол доторх авто замд сэтэлгээ хийгдэж байгаа аж. Дээрх ажил энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх учраас энэ хугацаанд 16, 17 дугаар байрны урд зам хаалттай байх болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж