Citreon хибрид Metropolis машинаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Citreon хибрид Metropolis машинаа танилцуулав

 Францын авто үйлдвэрлэгч “Citreon” компанийн хибрид буюу цахилгаан,
шатахуун хөдөлгүүр бүхий “Metopolis” загварын суудлын тэрэг гадаад
үзэмж, загварын хувьд Batman-ы төмөр хөлөг мэт харагдана. Тус компанийн
Шанхай дахь загварын студид загварыг нь гаргасан уг автомашин ирэх сард
болох Шанхайн дэлхийн экспод тавигдах юм. “Citreon” дэлхийн бусад авто
үйлдвэрлэгчдийн адилаар борлуулалт, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор
дэлхийн хамгийн том авто зах заалтэй Хятадыг ихээхэн сонирхох болсон
байна.
209 инч буюу 5,31 метр урттай “Metropolis” нь 272 морины хүчтэй зургаан
цилиндр бүхий хөдөлгүүртэй бөгөөд давхар 95 морины хүчтэй цахилгаан
хөдөлгүүртэй юм. Хотын хөдөлгөөнд хурд багатай явах тохиолдолд шатахуун
зарцуулахгүй бөгөөд өндөр хурдтай давхих үед шатахуун хөдөлгүүр ажиллаж
эхэлнэ. Цахилгаан, шатахуун хөдөлгүүр хамтдаа буюу Overboost функцээр
ажиллахад уг суудлын тэрэг 460 морины хүчээр хурдална. Компанийн зүгээс
шинэ хибрид загварынхаа дэлгэрэнгүй мэдээллийг ирэх сард Шанхайн
дэлхийн экспогийн үеэр танилцуулах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж