Ли шуурганы 237 цамхгаас хүмүүсийг нүүлгэв

Хуучирсан мэдээ: 2011.09.04-нд нийтлэгдсэн

Ли шуурганы 237 цамхгаас хүмүүсийг нүүлгэв

Халуун орны далайн “Ли” нэртэй шуурганы улмаас Мексикийн булангийн далайн нефть, хий олборлох 237 цамхаг, 23 өрөмдлөгийн цамхгийн ажилчдыг эх газар руу нүүлгэсэн байна. Үүний улмаас булангийн нефтийн олборлолт 60 хувиар, хийн олборлолт 55 хувиар буурч байгаа юм. Шуурганы дараа цамхгууд гэмтээгүй бол олборлолтын хэмжээг шууд сэргээнэ гэж компаниуд мэдэгджээ.

Мексикийн булангийн хойд хэсэгт ойртож ирсэн шуурганы төв Америкийн эргээс дөнгөж 50 км-ийн зайтай аажмаар эх газар руу явж байна. Шуургыг дагаад Луизиана, Миссисипи ба Алабама мужуудад хүчтэй бороо орж, тунадасны хэмжээ 13 см-т хүрчээ.

Луизиана мужид 30 мянган хүн цахилгааны сааталд орсон бөгөөд зарим газраас хүмүүсийг нүүлгэж байна. Өмнө нь АНУ-аар дайрсан “Айрин” шуурганы хохирол 45 тэрбум ам.долларт хүрчээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж