
Жагсагчдыг гэртээ харихад нь зориулан төмөр замын нэмэлт рейс гаргасан байв. Эрх баригчид Дээд шүүхийн шийдвэрийн дагуу энэ арга хэмжээг авсан байна. Нийгмийн шударга бус байдлын эсрэг эсэргүүцэл Израильд долдугаар сараас эхлэн явагдаж байна. Жагсагчид амьжиргааны өртгийг бууруулахыг Засгийн газраас шаардаж байгаа юм. Эсэргүүцэл гаргагчдын шахалтаар ерөнхий сайд Биньямин Нетаниягу шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулах тусгай комиссийг байгуулжээ. Гэсэн ч жагсагчид үүнээс илүү дорвитой арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.
Ш.Мягмар