Герман Лиссабоны гэрээг шинэчлэх санал дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.04-нд нийтлэгдсэн

Герман Лиссабоны гэрээг шинэчлэх санал дэвшүүлэв

Германы Сангийн сайд Вольфганг Шойбле (Wolfgang Schaeuble) Лиссабоны гэрээг шинэчлэх шаардлагатай байна гэж мэдэгдлээ. Уг гэрээ нь нэг ёсны Европын холбооны Үндсэн хууль юм. Сайдын хэлснээр Европын холбооны төв байгууллагууд санхүү ба эдийн засгийн салбарт одоо байгаагаас илүү эрх мэдэлтэй байх ёстой гэнэ.

Гэрээг эргэн харах нь тийм амаргүй гэдгийг тэр хүлээн зөвшөөрч байгаа ч хямралын үеэр үүнийг хийх нь чухал гэв. Өмнө нь ийм мэдэгдлийг канцлер Ангела Меркель хийж байсан юм. Гэрээг шинэлэх нь Европын холбоонд тулгараад байгаа эдийн засгийн ээдрээтэй байдлаас гарахад тустай хэмээн Меркель хэлж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж