
Уг нефтийн хоолой нь Канадаас АНУ-ын хэд хэдэн мужаар дамжин Техасын нефть боловсруулах үйлдвэр хүрэх ёстой. Экологичид Канадын компанид өгсөн зөвшөөрлөө цуцлахыг ерөнхийлөгч Барак Обамагаас шаарджээ. Уг хоолойг бариулах нь АНУ-д нефтийн салбарын бүтцийг шинэчлэхээс гадна олон тооны ажлын байр бий болгоно гэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм.
Энэ хоолойн эсрэг эсэргүүцлийн ажиллагаа өрнөж эхэлснээс хойш нийтдээ 1000 гаруй хүн баривчлагдан саатуулагдсан гэж “Christian Science Monitor” сонинд нийтэлжээ. Тэдгээрийн дунд Холливудын жүжигчин Дэрил Ханна багтаж байгаа юм.
Ш.Мягмар