Германы канцлер Ангела Меркелийн эцэг, протестант лам Хорст Каснер 85 насандаа нас барсан тухай Германы Засгийн газар мэдээлж байна.
Ангела Меркель бямба гаригт төлөвлөсөн бүх ажлаа хойшлуулжээ. Тэрбээр орон нутгийн сонгуульд өөрийн нэрийг дэвшүүлэх намынхаа хуралд очих ёстой байлаа.