
Ливийн босогчдын зэвсэгт хүчин ойрын үед Триполиос 100-гаад км зайтай, хурандаа Мауммар Каддафийн нуугдан орогнож байгаа Бени-Валид хотыг дайрахаар бэлтгэж байна хэмээн Reuters мэдээлжээ. “Хэдэн цагийн дараа бид Бени-Валидад орно” хэмээн Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч Махмуд Абдул Азиз Бани-Валидаас 60 км-ийн зайтай нэвтрэн өнгөрүүлэх цэгт сурвалжлагчид ярьсан байв. Босогчид хотыг буулгаж авах талаар хэлэлцээр хийгээд тэсвэр алджээ. “Тэд цаг хугацаа өгөхийг гуйсан. Харин бид тэдэнд хангалттай цаг олгосон. Одоо тэвчээр алдагдаж байна. Тэдэнд хүч гэхээр юм үлдээгүй, харин бидний сэтгэл зориг өндөр байгаа” хэмээн Азиз хэлжээ.
Энэ хотын төлөөх өмнөх сөргөлдөөнөөр дарангуйлагчийн хүү Хамис алагдсан бөгөөд одоо тэнд эцгийнхээ хамт хүү Саади нь байгаа гэнэ.
Ш.Мягмар