Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Хэл хугармаар нэр

Эйяфьятлайокудлийн үнс. Гэрэл зургийг  ©AFP

Америкийн хэл судлаачид дэлхийд ойролцоогоор 320 мянган хүн Исландын галт уулын  "Эйяфьятлайокудль"  нэрийг зөвөөр дуудаж чадахгүй байгааг тоолжээ. Харин түүнийг алдаагүй хэлдэг хүмүүс Исландад л байгаа гэж тэд үзлээ.
Global Language Monitor гэх хэлний хөгжлийг судалдаг байгууллагын тэргүүн Пол Жей-Жей Пэйяк (Paul J.J. Payack) мэдэгдэхдээ "Эйяфьятлайокудль"  хэлний толь бичигт орох магадлал бага гэлээ. Хүний хэлж чаддаг үг л толь бичигт ордог. Хэвлэлээр гардаг ч гадаад хүн дуудаж чадахгүй үгийн тоо толь бичигт бага байдаг гэж тэр хэлсэн байна.
"Эйяфьятлайокудль"  гэдэг үг нь галт уул дэлбэрснээр ихээхэн алдартай болсон ба түүнийг зөвхөн Google хайлтаар хоёр сая хүн олохоор оролдсон байна. Гэсэн ч энэ үгийг хүмүүс дуудаж чадахгүй байгаа учраас толь бичигт оруулахгүй гэсэн тайлбарыг Пэйяк өглөө. Нэг үгээр энэхүү галт уулын нэр ярианы хэл болж чадаагүй аж.
Эйяфьятлайокудль 2010 оны гуравдугаар сарын 21-нд  сэргэж эхэлсэн юм. Галт уулын дэлбэрэлтийн улмаас агаар мандалд асар их үнс хаягдсан ба түүнээс үүдэн агаарын тээврийн нислэг хязгаарлагдсан билээ. Галт уулын идэвхжилтийн бууралт дөрөвдүгээр сарын 19-ний үеэс ажиглагдаж байгаа ба хойшилсон нислэгүүдийг аажмаар сэргээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж