
Өдгөө 50 настай Крюгер IDEAS/RePEc-ийн шилдэг 50 эдийн засагчийн тоонд багтсан нэгэн. Тэрбээр боловсрол нь цалинд нөлөөлөх, цалин хөлсний доод хэмжээ зэрэг бусад хамаарлын нөлөөг үнэлэн тооцох аргачлалыг бүтээгч. Мөн тэрбээр терроризмын тухай ном бичсэн бөгөөд түүндээ ядуурал нь террорыг үүсгэдэг гэх нийтлэг ойлгомжийг үйсгэсэн юм. Тухайлбал, террористууд дунд ангиас гаралтай, коллежийн боловсролтой хэмээн өгүүлсэн байв.
Өдгөө АНУ-д ажилгүйдэл 9,1 хувьтай байна. Америкийн ажилгүйдлийн төвшин өндөр байгаа нь 2008 оны хямралаас хойш эдийн засгийг сэргээхэд ноцтой саад болж байгаа билээ.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин