Хар далайн флот Крымд үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Хар далайн флот Крымд үлдэнэ

ОХУ ба Украины ерөнхийлөгч нар Дмитрий Медведев, Виктор Янукович хоёр далайн флотыг 2017 оноос хойш  Севастопольд  байлгах гэрээнд хоёр орны тэргүүн нар Харьковт уулзах үеэр гарын үсгээ зурцгаав.
Украинд Оросын Хар тэнгисийн флот байрлах тухай өмнөх гэрээ нь 1997 оны тавдугаар сард 20 жилийн хугацаатайгаар бичигдсэн юм. Тэр гэрээг сунгах асуудал  баримтад тусгагдсан байв. Хүчин төгөлдөр бариматад жилийн түрээсийн үнэ нь жилдээ 98 сая ам.доллар гэж бичигдсэн байлаа. Украины эрх баригчид энэ мөнгийг нэмэгдүүлэхийн төлөө байсан билээ.
Бүрэн эрхийн хугацаа нь 2010 оны эхээр дуусгавар болсон Украины ерөнхийлөгч Виктор Ющенко үзэхдээ Оросын флот Крымд байрлаж байгаа нь тогтворгүй байдлын эх сурвалж гээд гэрээний хугацааг сунгахын эсрэг байсан юм. Украйны замын цагдаагийнхан оросуудыг зэр зэвсэг түүний тоонд далавчит пуужингаа зөөхдөө журам горим алдлаа хэмээн цувааг нь хэд хэдэн удаа зогсоосон хэрэг өнгөрсөн жил гарч байв. Үүнээс гадна 2009 оны сүүлчээр Украйны шаардлагаар Оросын флотын сөрөг тагнуулын албаныхан Крымаас гарцгаасан билээ.
Виктор Янукович сонгуулийн кампанийн явцад Оросын цэргийнхнийг Севастопольд байлгахад татгалзах зүйлгүйгээ хэлж байсан юм. Харин тэрээр цэргийн флотын түрээсийн үнийг ихэсгэхийн төлөө 2008 онд үгээ хэлж байжээ. Харин Медведев ба Янукович ямар нөхцөлөөр гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж