Бакиевын алтнаас олджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Бакиевын алтнаас олджээ

Киргизийн шинэ эрх баригчид банкны хэдэн хадагалмжийн үүрнээс мөнгө ба алтан гулдмайг илрүүлсэн нь Бакиевын хамсаатан ба хамаатны мөнгө байсан гэнэ. Нийт дүнгээр 20 сая ам.долларын хэмжээний мөнгө илэрчээ. Гэхдээ алтны үнэлгээг дахин хийлгэж байгаа аж.
Хэд хоногийн өмнө энэ олдсон мөнгөний талаар мэдэгдсэн ба тэр нь 14,5 сая ам.доллар байсан ажээ. Мөнгө Бакиевын бага хүү ба Батлан хамгаалахын сайд Бакытбек Калыевын  нэрэн дээр байжээ. Киргизийн түр засгийн газрын сангийн асуудал хариуцсан орлогч Сариевын хэлснээр тэр мөнгийг эзэмшигч нар нь банкинд “халаасны зардал” болгон үлдээсэн байжээ.
Киргизид засгийн эрхээс зайлуулагдсан ерөнхийлөгч Бакиев ба түүний гэр бүлийн зарим гишүүдэд эрүүгийн хэрэг нээсэн байгаа гэнэ. Тэднийг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зэргийн хэрэгт буруутгаж байна. Түр Засгийн газар энэ сарын үймээний үеэр Бакиев болон түүний хамсаатнууд 200 сая ам.долларыг гадагш гаргасан гэж мэдэгдсэн юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж