
Хэд хоногийн өмнө энэ олдсон мөнгөний талаар мэдэгдсэн ба тэр нь 14,5 сая ам.доллар байсан ажээ. Мөнгө Бакиевын бага хүү ба Батлан хамгаалахын сайд Бакытбек Калыевын нэрэн дээр байжээ. Киргизийн түр засгийн газрын сангийн асуудал хариуцсан орлогч Сариевын хэлснээр тэр мөнгийг эзэмшигч нар нь банкинд “халаасны зардал” болгон үлдээсэн байжээ.
Киргизид засгийн эрхээс зайлуулагдсан ерөнхийлөгч Бакиев ба түүний гэр бүлийн зарим гишүүдэд эрүүгийн хэрэг нээсэн байгаа гэнэ. Тэднийг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зэргийн хэрэгт буруутгаж байна. Түр Засгийн газар энэ сарын үймээний үеэр Бакиев болон түүний хамсаатнууд 200 сая ам.долларыг гадагш гаргасан гэж мэдэгдсэн юм.