Н.Багабанди “Оюутолгой” руу зүтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Н.Багабанди “Оюутолгой” руу зүтгэж байна

Төрийн өмчийн хорооны өнөөдрийн
хуралдаанаар “Оюутолгой”  ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн Монголын
талын гурван гишүүний асуудлыг шийдэх ёстой байсан. Гэвч үдээс өмнө
эхэлсэн хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшлов. Яагаад хойшилсон
талаар албаны эх сурвалж ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. “Оюутолгой”
ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талаас гурав, хөрөнгө оруулагч
“Рио Тинто”-гоос гурав, лизенз эзэмшигч “Айвенхоу майнз” компаниас мөн
гурван хүн сонгох ёстой. Монголын төрийн эзэмшлийг төлөөлөх гурван
гишүүнийг Төрийн өмчийн хорооноос санал болгох ёстой юм.
Албан бус мэдээллээр өмнө нь Канад, БНХАУ-д  Элчин сайдаар ажиллаж
байсан Ч.Батсүх гэдэг нөхрийн лобби нэлээд их байгаа гэнэ. Түүнийг
сонгогдож магадгүй гэсэн шивэр авир яриа улс төрийн хүрээнийхэнд өрнөж
байгаа. Мөн экс Ерөнхийлөгч Н.Багабанди ч Оюутолгойн ТУЗ руу
орохоор яригдаж байгаа аж. Түүнээс гадна стратегийн ордуудын төрийн
эзэмшлийг төлөөлж байгаа “Эрдэнэс МГЛ” компанийг төлөөлж нэг хүн
сонгогдох нь баталгаатай гэсэн яриа байна. Энэ мэт хөшигний ардахь
тоглолт тохироо их байгаагаас хурал хойшилсон бололтой. Төрийн өмчийн
хорооноос тодруулснаар бол өнөөдөртөө хурал дахин болохгүй. Маргааш
хуралдах эсэх нь ч бас тодорхойгүй байна.

А.АНУ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж