“Дархан нэхий” ХК-ийн хувьцааны ханш буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

“Дархан нэхий” ХК-ийн хувьцааны ханш буурчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар нийт 31 ХК-ийн 62.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 84.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
Нийт 31 үнэт цаас арилжигдсанаас 12 үнэт цаасны ханш өсч, долоон үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Хэрэглээ импекс” ХК-ийн үнэт цаасны ханш 14.95 хувиар өсч, “Дархан нэхий” ХК-ийн үнэт цаасны ханш 13.89 хувиар буурсан байна.

ТОП-20 индекс 20170.83 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 32.32 нэгжээр буюу 0.16% өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд, 54.1 тэрбум төгрөг болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж