Зуун долларын дэвсгэртийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Зуун долларын дэвсгэртийг танилцуулав

АНУ-д эрх баригчид зуун долларын цаасан дэвсгэртийн загварыг танилцууллаа. Уг шинэ дэвсгэртийг 2011 оны хоёрдугаар сарын 10-нд гүйлгээнд гаргана. Шинэ загварыг нь мөнгийн хуурамчаар үйлдэхээс хамгаалсан орчин үеийн технологитай зохицсон байна. Шинэ загварыг newmoney.gov. сайтад үзүүлжээ. Хамгаалалтын шинэ хоёр элемент нь цэнхэр зураас бөгөөд янз бүрийн өнцгөөр уг зураасан дээр 100 жижиг хонхны зураг гарч ирнэ. Хоёр дахь элемент нь бэхийн сав дээрх эрх чөлөөний хонхны дүрс ажээ. Дэвсгэртийг хөдөлгөхөд хонхны өнгө зэсэн улаанаас ногоон болон хувирдаг ажээ.
Мөн хамгаалалтын нэмэлтүүд бий. Мөнгөний ар талын том 100 гэсэн тоо нь алтадмал өнгөтөй. Тэр нь хараа муутай хүмүүст мөнгөний тоог мэдэхэд тусална. Бенжамин Франклины баруун мөр нь тэмтрэхэд төвгөртөйгөөр хэвлэгдсэн байх гэнэ. Нүүрэн талын зүүн булангийн 100 гэсэн тооны өнгө бас хувирч байх аж. The United States of America гэсэн  үгийг жижгээр Франклины хувцасны зах дээр бичсэн байна.  Долларын зуутын дэвсгэртийг гадаад орнуудад хуурамчаар үйлдэх нь их байдаг. Харин АНУ-д бол 20-ын дэвсгэртийг хуурамчаар их хийдэг ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж