
ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Тогтвортой амьжиргаа II” төслийнхөн
хэвлэлийн бага хурал хийлээ. 2008 оноос тус төслийн “Олон нийтийн
санаачлага” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 27,4 тэрбум төгрөгийн 4071
төслийг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 2011 онд 5,3 тэрбум төгрөгийн 821
төслийг сум орон нутгийн удирдлага, иргэдтэйгээ хамтран өөрсдөө
хэрэгжүүлжээ. Бэлчээрийн чиглэлээр 12.5 тэрбум төгрөгийн 4380 төслийг
2008 оноос хойш сум орон нутгууд хэрэгжүүлжээ. 2008 оноос хойш нэг сум
ойролцоогоор 25 төслийг хэрэгжүүлсэн байна. Нэг төслтийг ойролцоогоор
таваас арван сая төгрөгөөр тооцоод үзэвэл, бөгөөд 100-250 сая төгрөгийн
төслийг сум орон нутгийн удирдлага иргэдтэйгээ хамтраад өөрсдөө ямар
нэгэн дээд удирдлагын шийдвэргүйгээр хэрэгжүүлэн үр дүнг нь үзсэн байна.
Энэхүү төслийн “Олон нийтийн санаачлага” гэдэг бүрэлдэхүүн
хэсгийн хүрээнд орон нутагт нэн тэргүүнд тулгамдаад байгаа нийгмийн үйл
ажиллагааг, жижиг дэд бүтцийг сайжруулах, иргэдэд хэрэгцээтэй ямар үйл
ажиллагаа байна түүнийг хийх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн
хамгийн анхны санаачлаг дээр тулгуурлаад баг, нийтийн хурлаар нь гаргаж
ирээд түүнийг сум, орон нутгийн удирдлагууд хүлээж авдаг. Цаашаагаа энэ
асуудлыг шийдвэрлэж өгдөг. Тухайн орно нутгийн аж, ахуйн нэгжийг
оролцуулан эдгээр үйл ажиллагаагаа явуулан тендер гэж зүйл нь юу юм бэ
гэдгийг биетээр туршиж үздэг үйл ажиллагаануудыг хийж байгаа юм.
Түүнчлэн, иргэд өөрсдөө хийсэн үйл ажиллагаанхаа үр дүнд өөрсдөө
үнэлгээ, мониторинг, хяналт шинжилгээ хийдэг үйл ажиллагаа нь дөрөв дэхь
жилдээ явж байгаа аж. Мөн энэ үеэр тус ажлын хүрээнд УИХ-д өргөн
баригдсан байгаа төсөвийн тухай хууль, газрын багц хуулиудад өөрчлөлт
оруулахад уг төслийн хийж, туршиж байгаа үйл ажиллагаа бааз, суурь нь
болж өгч чална хэмээн найдаж байгаа талаараа төслийнхөн хэлсэн юм.
Уг
төслийн “Бичил санхүүгүийн удирдлага” гэсэн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд
сум, орон нутгийн удирдлагуудад зориулан здэд зүйлийг банк болон банк
бус санхүүгийн байгууллагаар дамжуулан олгожээ. Энэ үйл ажиллагааны
хүрээнд барьцаагүй зээл болон малчдын нэрийн бүтээгдэхүүний зээлийг
туршиж үзсэн нь амжилттай хэрэгжээд явж байгаа аж. Үүнд, 40 мянган
иргэнд 30-аад тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Уг төслийн хүрээнд
хөрөнгө оруулалт хийхээс гадна “Сургалт, чадавхи бэхжүүлэх” ажлын
хүрээнд сум, орон нутгийн удирдлага, малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд
зориулсан сургалтуудыг тодорхой үе шаттайгаар хийдэг байна.